alim.mn | 2024.12.27
Мөнгө ихтэй “Мон-Атом” кино компани, киноны продюссерүүдийг 17 сая төгрөгөөр “угжижээ”

Төрийн өмчит “Мон-Атом” компани ТББ болон кино компаниудыг мөнгөөр “угжих” тал дээр манлайлан ажиллаж байна. Он гарсаар “Зүүнгар кино” компани болон “Монголын кино продюсерийн холбоо” ТББ-тай нэг өдөр гэрээ байгуулж нийт 17 сая төгрөг төлжээ. Кино компанид 7,5 сая, кино продюссерүүдэд 9,5 сая төгрөг төлжээ. Компани, ТББ-тай нэг өдөр гэрээ байгуулаад зогсохгүй ижил ажил үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ. Тэд хоюулаа адилхан “Мон-Атом- компанийн үндсэн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, төслүүдийн талаархи мэдээлийг сонин болон цахим орчинд түгээх зэрэг ажлыг хийж байгаа аж. Ийнхүү  тус компани уран олборлолт аюулгүй бас ашигтай гэх мэдээллээр олон нийтийн “тархийг угаахад” ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Үүнээс үзэхэд мөнгө ихтэй байгаа аж. Удахгүй ураны тухай кино хийсэн гэж сонсогдох вий ...

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ