alim.mn | 2024.12.22
МАН 100 жилийн арга хэмжээнд орхигдуулсан зүйлсээ гүйцээн өгнө

Одоогоос 10 гаруй жилийн өмнө МАХН дотроо түнжин хагарч хоёр хэсэг болон хуваагдсан нам. 2015  туc намаас Н.Энхбаяр нэр дэвшиж амжилт гаргаж Монгол улсын Ерөнхийлөгчийн байр суурин дээр суугаад авсан аж. МАХН-аас  нийт  хоёр удаа ерөнхийлөгч сонгогдож байсан удаатай.  Харин Монгол улсын  3 дахь ерөнхийлөгч асан  Н.Энхбаяр  4   жилийн хугацаа дуусахад  МАХН дотроо эрх мэдэл ,байр суурийн маргалдаан үүссэн.  Тухайн үед ард иргэдийг хоёр талд талцуулаад авсан. Эцсийн үрд дүнд   хоёр тийшээ салж МАН,МАХН болсон. Харин МАН Э.Энхболд тэргүүтэй хамт олон өнөөдрийг хүртэл намын үйл ажиллагааг  хууль бусаар явуулж, олон удаа засаг барих эрхийг  хэрэгжүүлж явна. 

 Харин Ардын хувьсгалыг анх тогтоосон ,ардын журамт  цэргүүдийн  хэлтэрхий гэж өөрсдийгөө нэрлэж явсан удаатай нам. Тэгвэл тус намын 100 жилийн ой энэ жил тохиолдож байна. Харин  энэхүү ойг намын баяр хэмээн буруу ойлгосон юм шиг.  Манай улсад тусгаар тогтнол тогтоод 100 жил болж байна. Харин эрх баригч  МАН түүхэн ойгоороо  зүгээр  суусангүй.  Хүчээ өнө мөнх тогтоохийн тулд намын гишүүд болон дарга   ахмад зүтгэлтэн нараа хүлээн авч арга хэмжээг цар тахалтай  энэ үед  шагнал гардуулах үйл ажиллагаа зохиогоод авсан. Тус үйл явдал МАН байр Тусгаар тогтнолын  ордонд үе үеийн намын гишүүд болон дарга нарт үнэ бүхий эдлэл,мөнгөн шагнал гардуулсан. 

100 жилийн арга хэмжээнд зориулж 10 орчим тэрбумыг үрээд байгаа тухай эх сурвалж мэдэгдсэн. Тэгвэл дахин МАНамын удирдлагууд  35 тэрбумаар мөнгөн аяга захиалан хийлгэж  тараахаар бэлэн болод байна 

Засгийн газраас тогтоосон хуулиа хамгийн ихээр зөрчсөн улс төрчид бол МАН ,дарга албан хаагч. Тэр ч бүү хэл хууль бус зүйлд дургүй,үздэггүй гэдэг Шадарсайд  С.Амарсайхан  өөрөө хэд хэдэн удаа хууль бус үйлдэл хийгээд амжсан. Сануулбал: Tүүний эхнэр МҮОНРТ  нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо улаан бүс болох ХӨСҮT эмнэлэгт  коронавирус тусаж эмчлэгдэж байсан аав ,ээж дээрээ хонож олны дургүйг хүргэж байсан.  Маргааш өглөө нь Шадарсайд  маань бантсан хүн ,хүн ална гэгчээр өөрийн дураарaa суудлаасаа  огцорно гэж  мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл суудал дээрээ суусан хэвээр л байна. Мөн боловсролын сангийн зээлээс өөрийн хүү А.Эрдэнэхүсэлдээ  зээлийг хууль бусаар авч өгч ардын  олон хүүхдийн сурах эрхийг хаагаад амжсан. Булхиа нь  ил болж баригдахдаа орой нь хүүгийнхээ боловсролын зээлийг буцаан өгнө гэж хэлээд амжсан нэгэн.

 Тус арга хэмжээ нь нийт долоо гаруй хоног үргэлжилсэн бөгөөд  өдөрт 200 гаруй хүнийг   танхимд цуглуулж МАН дарга У.Хүрэлсүх шагналаа гардуулсан билээ. Мөнгө улаан, нүд сохор гэгчээр У.Хүрэлсүх засгийн газрын ордноос ЭМЯ болон ЗГ иргэдээ дархлаажуулалтад хамруулахад төсөв алга,төсөв мөнгө байгаа бол хоосон байгаа иргэдээ өгөх юмсан гэж уянгат жүжгийг тавиад амжсан.МАН шагнал гардуулах болохоор мөнгөтэй,ард иргэдэд тэтгэмж олгох гэхээр мөнгөгүй болдог эрх баригч нар юм. Ард түмэн нь хоолгүй төрийн түшээт нь гэдэс дүүрэн хоног үргэлжилсээр байна. 

 

А.ТАМИР

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ