Ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Американ стандарт ресурс” компани нь 2019 онд хагас тэрбум гаруй төгрөгийн борлуулалт, худалдан авалт хийжээ. Борлуулалтын орлого, худалдан авалтын мэдээлэл нь татварын санд бүртгэгдсэн байна. Гэтэл уг компанид шалгалт хийсэн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн байцаагч н.Ариунаа, н.Ганчимэг нар нь татварын ногдол үүсэх үйл ажиллагаа явуулсныг нотлох хөндлөнгийн мэдээллүүд байхад хөндлөнгийн мэдээлэл байхгүй, зөрчил илрээгүй гэж илтгэх хуудас үйлдсэн бөгөөд хяналт шалгалтын тасгийн дарга илтгэх хуудсыг танилцаж томилолтыг хаасан нь тогтоогдсон байна. АТГ-аас татварын улсын байцаагчид болон Хяналт шалгалтын тасгийн даргын гаргасан энэ зөрчлийг албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, хяналт шалгалтын томилолтын дагуу хяналт шалгалт явуулах үедээ татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд татвар төлөгчтэй холбоотой 2019 онд хагас тэрбум гаруй төгрөгийн НӨАТ-ын борлуулалт, худалдан авалтын мэдээлэл бүртгэгдсэн байгааг мэдсээр байж тус компанид давуу байдал үүсгэн хөндлөнгийн мэдээлэл борлуулалтын орлого байхгүй, зөрчил илрээгүй гэж дүгнэн илтгэх хуудас бичиж давуу байдал үүсгэн, татвараас зайлсхийх нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэнэ.