alim.mn | 2024.12.22
Цус тээвэрлэх анхны нислэг амжилттай болбол цаашид дрон ашиглаж зөөвөрлөнө

 

Өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд байрлах Баянзүрх цус цуглуулах төв дээр Нарлаг Улаанбаатар Ротари клубээс санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч "Нисгэгчгүй нисэх төхөөрөмж"-ийг ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх “REDrone” (Red drone) төслийн “Цус тээвэрлэх анхны нислэг” ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

 Тус үйл ажиллагаа нь  нисэх тээврээр яаралтай үед цус сэлбэх үед машинаар биш нислэгээр хийх болно.  Тухайн тээврийн хэрэгслийн  өөрийн жин 15 кг, нэг удаадаа 3.5-4.0 литр ачаа ачин зөөвөрлөх хүчин чадалтай.  Энэхүү дроныг  монгол залуус хамтран угсарсан бөгөөд гол эд ангиудыг нь дотооддоо хийжээ.  Тус төхөөрөмжийг эхний ээлжид цус хамгийн их шаардагддаг ГССҮТ рүү цус тээвэрлэхээр туршиж байна. Туршилт амжилттай болбол бүх эмнэлгүүдэд цус тээвэрлэдэг болох аж. Яаралтай үед дрон ашиглан тээвэрлэлт хийж цаг алдахгүй цус сэлбэлтийн үйл ажиллагааг хийж хүргэж өгөхөөр боллоо.  

А.ТАМИР

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ