Холливудын алдарт од, дэхийн хамгийн өндөр үнэтэй эрэгтэй жүжигчид болох Брэд Питт, Энтони Хопкинс нар нас ахихын хэрээр улам бүр өр зөөлөн, сэтгэл хөдлөл ихтэй болж байгаа тухайгаа ярьжээ. Гэхдээ Брэд Питт сүүлийн 20 жилд нэг ч уйлаагүй гэдгээ хэлсэн байна.
-Би энэ 20 жилд нэг ч удаа уйлсангүй. Гэхдээ их эмзэг болсон гэдгээ мэдэрсэн. Заримдаа үр хүүхэд найз нөхөдөө бодохоор мөн элдэв мэдээнд сэтгэл хөдөлж уйлмаар болдог. Уйлахаа мартаагүй байгаа нь сайн хэрэг шүү-
Харин “Хурга майлахаа болино” киногоороо алдаршсан Энтони Хопкинс заавал гуниглалаас болж уйлаад байдаггүй гэсэн байна.
-Хөгшрөхийн хэрээр заримдаа зүгээр л уйлмаар санагддаг. Уй гашуудлаас бус харин амьдрал аугаа болохоороо л над шиг хөгшн хүнийг үе үе уйлахад хүргэдэг-
Хоёр од залуу насандаа гаргаж байсан олон алдааныхаа тухай ярьжээ. Брэдийн хэлсэнээр орчин үед хүмүүс алдааны төлөө бие биендээ дэндүү хатуу ханддаг болсон хэмээн харамссан байна.
-Алдаа гаргасан нэгнийгээ дэндүү хатуу шүүж ялладаг тийм цаг үед бид амьдарч байна. Бусдын алдааг ямагт томсгож тодруулж хардаг. Ингэлээ гээд алдаа дуусахгүй. Хүмүүс цаашид ч томоор алдсаар, буруу шийдвэр үйлдэл гаргасаар л байх болно-