“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” 80 сая төгрөгний тавилгын тендер зарлажээ
Засгийн газрын цар тахлын эдийн засгийн хүндрэлийн үед төрийн байгууллага болон төрийн өмчит, хувь оролцоот компаниудыг автомашин, тавилга худалдан авахыг хориглосон шийдвэр “Монголын хууль гурав хоног” гэгчийн үлгэрээр дашин шог болсоор байна. Энэ удаад “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” 80 сая төгрөгөөр тавилга худалдан авахаар тендер зарлажээ. Тавилгыг Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр худалдан авах юм байна. Тендерийн техникийн баримт бичгээс үзэхэд хурлын ширээ сандал голдуу авах аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ