alim.mn | 2024.12.28
Замын-Үүдийн чөлөөт бүсийн ЗАА-ны мэргэжилтэн ажлынхандаа христийн шашин сурталчилаад ажлаасаа халагджээ

Замын-Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба хэмээх хариуцсан чөлөөт бүс нь хөгждөггүй газар байсаар байна. Хилийн цаадахт Хятадын Эрээн хот нь хөгжсөөр байхад манай чөлөөт бүсэд хашаа зоосноос өөрөөр хийгдсэн ажил барагтай. Харин ч алба н сулран доройтож олон дарга, үүрэг гүйцэтгэгчийн нүүр үзжээ. Хийх ажил багатай ажилтнууд нь бие биедээ шашин сурталчилж суудаг болсон нь доорх хэргээс харагдана. Тус албаны Дэд бүтцийн хөгжил, газрын харилцааны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн С.Ж нь  христийн сурталчилгаа хийсэн гэнэ. Энэ талаар ажлынхан нь гаргасан тайлбартаа “ ... өөрөө шашин шүтэхээс гадна намайг болон манай алба хаагчдад хуурч мэхэлж шашныг тулган шаардаж эхэлсэн баримтуудыг захирагчийн ажлын албаны бүх алба хаагчдаас асуухад хэлнэ. Энэ үйл ажиллагаа хэрхэн явуулдаг талаар хэлэхэд хүн бүрийг ганцаарчилж уулзаж нэг хүнтэй уулзуулмаар байна, нэг гоё газар надтай оччих гэх үйлдлээ нэг хүнээс доод тал нь 10-15 хоног тэр хүнийг шахалтад оруулахаар тухайн хүн нь түүний шахалт, дарамтаас айж үндсэн ажлаа хийхийн тулд аргагүйн эрхэнд зөвшөөрдөг, тэгээд нэг удаа уулзаад боллоо шүү гэж гуйж байгаад уулзах хүнтэй нь уулзахаар нөгөө шашны номлогч нартайгаа нийлж бүлэглэн шашинд элсэхийг шаардаж гэр бүлээ хамаатан саднаа элсүүлэхийг уриалж сүм дээр явж очихыг ятган шаарддаг байгаа юм. Мөн тэнд нь очихгүй бол ажил амьдралд чинь муу юм болно гэж айлган сүрдүүлж алба хаагчдыг сэтгэлзүйн дарамтад оруулсан байдаг. Утсаар залгаж утсыг нь авахгүй бол албан өрөөний үүдэнд ирж зогсоод дуудаад ажил хийлгэдэггүй. Одоо бид нар түүнээс аль болох зугтаж ажил дээрээ тааралдахгүй байх талаар өглөө ажилдаа ирэхдээ л айдас хүйдэстэй ирж байгаа нь ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж, ажлын бүтээмжийг бууруулж, сэтгэлзүйн гүн хямралд оруулж, цаашид бид бүгдийг хэвийг ажиллах боломжгүй болгож байна...” гэжээ.  Гэхдээ христийн шажинт экс мэргэжилтэн уг нь ажилдаа зүтгэл гаргаж  чөлөөт бүсэд газар авсан аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангах асуудлаар газар дээр нь очиж ажиллах хүсэлт гаргахад гайхалтай нь томилолт өгөөгүй гэнэ. Захирагчийн ажлын алба нь төсөв санхүүгийн хүрэлцээгүйгээс улбаатай томилолтын зардал багатай байдгаас Замын-Үүд сүм руу очиж үзээгүй алба хаагч ч олон байгаа гэнэ. Зөвхөн зайлшгүй шаардлагын улмаас удирдлагын бүрэлдэхүүн, ажлын чухал шаардлага гарсан үед тухайн ажлыг хариуцсан цөөн алба хаагч л жилдээ нэг удаа явах, зарим жил явахгүй байх удаа ч гардаг.  Христийн шажинт ажилтнаа бусад нь нэлээд “дээрэлхжээ”.  Түүний хэлсэнээр “2016-2020 онуудад ажлын бүтээмж гэх зүйл бараг байгаагүй бөгөөд чөлөөт цаг их тул ажилтан албан хаагчид, хэлтсийн дарга нар албан өрөөндөө архидах, ажлын цагаар зугаа цэнгэлд автах, ажлын цагаар хувийн ажлуудаа амжуулах, нэгнийхээ өрөөгөөр сэлгүүцэх, мөрийтэй тоглох, тамхи татах, сошиал орчинд цагаа өнгөрөөх, гадны хүмүүсийг өрөөндөө авчирч зугаацах  зэрэг зохисгүй үйлдэл их байсан” гэнэ. Урамшуулал нэрээр мөнгө авч зугаалганд явсан гэх зэрэг асуудлуудын талаар Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Төрийн албаны зөвлөл, АТГ, Аудитын ерөнхий газар, МХГ-д гээд бүгдэд нь гомдол гаргажээ.  Гайхалтай нь  ЗГХЭГ, Шадар сайдын ажлын алба хүргүүлсэн мэдээллийг нь хуулбарлаад  дарга нарт нь буцаагаад явуулсан аж. Ингээд л түүнийг “аюултай хүн”, “хамт олныг үймүүлэгч” гэж цоллон “баримт гадагшаа гаргасан” гэж буруутган албан өрөөнөөс нь хөөх, ажлын байранд нь оруулахгүй байх зэргээр дарамталсан гэнэ. Мөн "Манай байгууллагын удирдлагууд авлига, албан тушаалын хууль бус үйлдлүүд үйлдсэн нь баримт нотолгоотой, илэрхий байхад АТГ-аас Замын-Үүдийн прокурорт шилжүүлсэн гэдгээр ам таглаж, харьяа дээд байгууллага, арга хэмжээ авахгүй удаж байна ..." гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ