alim.mn | 2024.12.22
Хаврын тэмцээнд дохён дээр ухаан алдсан сүмоч Хибикирюү өчигдөр нас баржээ

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний үеэр буюу гуравдугаар сарын 28-нд барилдаж байгаад дохён дээр унаж, хүнд гэмтсэн санданмэ зиндааны сүмоч Хибикирюү өчигдөр нас барлаа. Хибикирюү тэр үед дохён дээр зургаан минут ухаан алдан хэвтсэн бөгөөд түүнд яаралтай тусламж үзүүлээгүй.

Тэр байтугай ялсан бөх дэргэд нь ёслолоо хийж байсан юм. Унаад нэг минут хөдөлгөөнгүй хэвтсэн хойно нь гурван засуул түүнийг дээш харуулсан, гурван минут өнгөрсний дараа эмч ирж, үзлэг хийгээд Хибикирюү толгойгоо хүчтэй цохиж, ухаан алдсаныг тогтоож байлаа. Хибикирюү бүтэн нэг сар үхэлтэй тэмцсэний эцэст 28 настайдаа ийнхүү нөгөө ертөнцөд одлоо. Эмнэлэгт хэвтэх үедээ биеийн доод хэсэг нь мэдээгүй болсон байсан гэнэ.

Сүмогийн холбооны тэргүүн Хакккаү ояката гэрбүлд нь эмгэнэл илэрхийлсэн ч эмнэлгийн тусламжийг яаралтай хүргээгүй Сүмогийн холбоо асуудалд орох шинжтэй байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ