alim.mn | 2024.12.28
“Sayatan” покерийн сайтын эзэн админууддаа 1-1,5 сая төгрөгийн цалин өгдөг байжээ

Засгийн газраас хөл хориог удаан хугацаагаар олонтоо тавих болсоноор цахим орчинд мөрийтэй тоглох хэрэг ихэссэн. 2020 оны 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 2 –р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон хаус хотхон” байрны ... давхрын .. тоот байрыг түрээсэлж, уг байранд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор цахим орчинд “Sayatan” гэх хаягаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан Б.Ч-ийг цагдаагийнхан илрүүлжээ. Тэрээр гурван хүнийг админаар ажиллуулан сарын 1-1,5 сая төгрөгний цалин өгч байсан нь тогтоогджээ. Админ нар нь гадаад хэлтэй, компьютерийн мэдлэгтэй  гэнэ. Тэд тоглогчид мөнгөө цэнэглэхэд дансанд мөнгө орсон эсэхийг хянах, тоглогч мөнгөө татахад буцааж явуулах зэрэг үүргийг хариуцдаг байжээ. Б.Ч нь цахимаар покер тоглуулах хугацаандаа нийт 15 сая төгрөгний ашиг олсон гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ