alim.mn | 2024.12.23
"Торгоны зам" автораллид оролцогсод "Новотел"-д буудаллаж, хоол байрны зардалд БОАЖЯ 173 сая 340 мянган төгрөг төлжээ

ОХУ-ын Буриад, Монгол, Хятадын нутгаар дайрч өнгөрсөн "Торгоны зам"олон улсын авторалли 7 дугаар сарын 9-10-нд Монголд саатсан. Энэ олон улсын автораллид 254 сая төгрөг зарснаас ихэнхи нь оролцогчдын байр хоолны мөнгөнд зарцуулжээ. Авторалид оролцсон 300 хүнийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Новотел" зочид буудалд байрлуулсан. Ингэхдээ Новотел зочид буудалд хоносон зочдын буудлын ор хоногийн үнэ 147 сая 600 мянган төгрөг болж, 300 хүний буфет хоолонд 25 сая 740 мянган төгрөг болсон байна. Ийнхүү БОАЖЯ, Новотел зочид буудал 173 сая 340 мянган төгрөгийн гэрээ байгуулж, зочид буудал ч нэг өдрийн дотор чамгүй ашиг олжээ. . БОАЖЯ, "Би Би Девелопмент Хотел" ХХК буюу "Новотел" зочид буудлын хооронд хийсэн гэрээг Увсаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүн дээгүүрээ яриад шийдсэн биз ээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ