alim.mn | 2024.12.22
Тусгай үүргийн нислэгээр ирсэн 60 энэтхэг иргэдээс 19-д нь "КОВИД 19" илэрчээ

Өнөөдөр коронавирусийн шинэ халдвар 1356 хүнээс батлагджээ. Түүний дотор 28 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Энэтхэг улсаас энэ сарын 26-нд ирсэн 19 иргэнээс халдвар батлагдсан байна.

Тэдний 18 нь Дорноговь аймагт тусгаарлагдсан бол 1 нь Улаанбаатарт тусгаарлагджээ.

Тэдгээр иргэд Дорноговь аймагт Газрын тосны үйлдвэр барихаар ирсэн ажилтнууд юм. Мөн тэд вакцины 2 дахь тундаа хамрагдсан гэж албаныхан мэдээлж байсан юм.

  • Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор БНЭУ-аас ирсэн нэг монгол иргэн
  • Дөрөвдүгээр сарын 23-нд Казакстанаас ирсэн найман монгол иргэн
  • Дөрөвдүгээр сарын 26-ны Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 энэтхэг иргэдээс тус тус халдвар илэрчээ. Халдвар илэрсэн 19 БНЭУ-ын иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ