"Хурд"-ын Д.Отгонбаяр хөршүүддээ тоглолт үзүүлсэн Ө.Пүрэвжаргалтай хамтран дуулна
Хөл хорионы үед хөршүүддээ зориулж хашаандаа амьд тоглолт хийж буй залуугийн бичлэг цахим орчинд цацагдаж, олон хүнд урам өгсөн. Тэрбээр цар тахалтай энэ үед гэртээ байгаа хүмүүсийн сэтгэл санааг өргөх, бага ч гэсэн урам өгөх үүднээс хашаандаа байрлах чингэлэг дээрээ гарч дуулсан тухайгаа ярьж байв. Авьяаслаг залуу тун удахгүй “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран “Чи минь байгаа болохоор” дууг дуулахаар болжээ.
Энэ тухай “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр цахим хуудаснаа нийтлэхдээ “Эгэл жирийн амьдралаас урган гарсан бүхэн олон жил оршин тогтнож, үнэ цэнэ нь бахархал болдог. Ө.Пүрэвжаргал дүүтэйгээ “Чи минь байгаа болохоор” контентыг удахгүй хүргэх болно” гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ