alim.mn | 2024.12.23
25-тай япон бүсгүй “Дон Жуан” хэмээн алдаршсан 77 настай тэрбумтан нөхрөө хордуулж хөнөөсөн хэргээр баривчлагджээ

Японы “Дон Жуан”, “Плейбой өвгөн” хэмээн алдаршиж сайхан хүүхнүүдийн эрлэг, ангуучин гэгдсэн тэрбумтан Косука Нозаки 2018 онд ээлжит хуримаа хийснээс таван сарын дараа гадны нөлөөтэй амиа алдсан нь арлын орныг шуугиулсан. Шүүх шинжилгээгээр тэрбумтныг хордуулсан болохыг тогтоосон. Энэ хэрэгт эхнээсээ сэжигтнээр татагдаад байсан бэлэвсэн эхнэр 25 настай Саки Судог саяхан баривчилжээ.  Тэрээр нөхрийнхөө ундаанд бие махбодид нь харшлах бэлдмэлийг байнга хольж өгч байсан гэнэ. Экс тэрбумтны цогцост тариурын ул мөр олдоогүй нь үүний нэг баталгаа болжээ.  Мөн залуу эхнэрийх нь компьютерт хийсэн үзлэгээр гэрлэснийхээ дараа зөвхөн эмчийн заавраар олгогддог хүчтэй үйлчилгээтэй эм, тарианы талаар хайлт хийж байсныг олж тогтоосон байна.  Японы нэртэй сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогддогоороо алдаршсан  тэрбумтэн гэрээслэлдээ 1,3 тэрбум иенийг төрсөн хот Танабедаа өгөхөөр заасан байжээ. Үхлийх нь дараа хотын захиргаа өөрт оногдох мөнгөө авахаар хууль ёсны өв залгамжлагч болох бэлэвсэн эхнэртэй нь удтал зөвшилцсөн ч үр дүнд хүрээгүй.  Тэрбумтан өвгөн ээлжит эхнэртэйгээ нисэх онгоцны буудалд танилцсан агаад тэр үед насны зөрүү нь 50 байсан. Ойр дотны хүмүүс нь залуухан царайлаг бүсгүй зөвхөн хөрөнгөнд нь шунаж байгааг олонтоо анхааруулсан ч тэрбумтан тоогоогүй байна. Харин ч шинэ гэрлэлт өөрт нь аз жаргал авчирна хэмээн хөөрцөглөж байжээ.   Баяжсанаасаа хойш  нийтдээ 4000 гаруй эмэгтэйг өвөртөө оруулж, янаг амрагийн зугаа цэнгэлдээ гурван тэрбум иен буюу 27,5 сая доллар зарцуулсан гэж хэвлэлээр сайрхан шуугиан тарьж байсан тэрбумтан зөвхөн ор хөнжлийн жаргалын төлөө хөрөнгө цуглуулсан хэмээн мэдэгдэж ахин дуулианы эзэн болж байсан.

Надад эрх мэдэл, машин онгоц, тансаг харш чухал биш. Би зөвхөн залуу бүсгүйчүүдтэй үүлэн борооны жаргал эдлэхийг л хамгаас илүү хүсдэг

Японы Вакаяма мужийн жижигхэн Танабе хотоос Токиод ирсэн тэрбутман бүх бизнесээ тэгээс эхлүүлжээ. Эхлээд төмрийн хаягдал цуглуулан тушааж олсон мөнгөөрөө бэлгэвч зарж дараа нь тамхи, согтууруулах ундааны наймаа хийжээ. Бизнес нь өргөжиж ашиг орлого өсөхийн хэрээр ББСБ ажиллуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ч том тоглогч болсон.  Гэсэн ч  нэртэй жүжигчин, бүжигчин, загвар өмсөгч болон ТВ нэвтрүүлэгч хүүхнүүдийн араас хөөцөлдсөөр авьяаслаг бизнесмэн бус харин “Дон Жаун” гэдэг нэр авсан. Тэрээр таалагдсан хүүхнээ өөрийн болгохын тулд үнэтэй бэлэг сэлтээр дарж, дээд зэргээр тансаглуулдаг тул татгалзах эмэгтэй бараг гардаггүй байжээ. Хүүхнүүд  ч тэрбумтнаас их хулгай хийсэн. 2016 онд 26 настай ээлжит амраг нь 60 сая иений бэлэн мөнгө, эд зүйл хулгайлаад зугтаасан хэрэг гарч шуугиан тарьсан. Тэрбумтан эхлээд цагдаад хандсан ч дараа нь өргөдлөө татсан аж.

 

Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-9520619/Japanese-widow-25-poisoned-millionaire-husband-77-boasted-wooing-4-000-women.html


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ