Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд 20 гаруй хүрэхгүй хоног үлдсэн байна. Манай улсад 1993 оноос ерөнхийлөгчийн сонгууль хийгдэж эхэлсэн байдаг. Тухайн үед ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас П.Очирбат МАХН-аас Л.Түдэв нар үзэж сонгогч нарын хүсэлтээр АН-аас нэр дэвшигч П.Очирбат гарч ирсэн. Энэ хугацаанд бид нийт хоёр намын таван ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн аж. Тэгвэл өнөөдрөөс эхлэн намуудын дотоод сонгууль зарлагдсан байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН,МАХН хоёр нам нэгдэн дэвших гишүүдээ гаргаж ирж аж.
Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас дэвших нөлөө бүхий гишүүдийн нэрс гарсан байна. Үүнд: У.Хүрэлсүх, Г.Занданшатар, C.Батболд,Ч.Хүрэлбаатар,Д.Сарангэрэл нар нэр дэвших нь тодорхой болсон байна. Харин МАН нь дотоод сонгууль хийдэггүй иргэдийн хуралд суугч нараас тодруулан гаргаж ирдэг уламжлалтай. МАН-аас санал асуулгаар тодорч гарч ирэх хүн нь тодорхой болсон. Албан бус мэдээллээр Ерөнхийлөгчийн сонгууль 2021 МАН-аас ерөнхий сайд асан У.Хүрэлсүх гэсэн мэдээлэл нам дотор яригдаж байна. Мөн тэрбээр “Ардын хүү” гэсэн танилцуулгыг намын гишүүдээрээ тарааж явсан нь саяхан.
Харин Ардчилсан намаас энэ удаагийн ээлжит намын дотоод сонгуулийн сунгаанд найман гишүүд хүч үзэж байна. Үүнд: Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Амаржаргал, Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ гэх намайн хүн дотоод сонгуульд нэр дэвшиж байна.
Өнгөрсөн өдрийн байдлаар тус намд МАХН-д харъяалагдаж байсан С.Ганбаатар нь намаасаа гарч АН гишүүнээр элссэн. Харин Ардчилсан намын хувьд дотоод сонгууль үргэлжилж байгаа бөгөөд гишүүдийн дунд санал хураалтын ажил эхэлсэн. Дотоод сонгууль өнөөдөр өдөр буюу 05 дугаар сарын 01 ны 18цагт санал хураалт дуусах заалттай. Харин намын удирдах албанаас намын гишүүдэд дэвжих нэрийг автоматаар өгсөн байна.