alim.mn | 2024.12.22
Нийслэлийн иргэдийн 34.4 хувь нь вакциндаа бүрэн хамрагдлаа

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалтын талаарх мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халдвар авсан нийт хүн 33606 болсон. Гэрээр 8173 хүн эмчлүүлж байна. Гэрийн ажиглалтад байгаа ойрын хавьтал 24796 хүн бий. Нийслэлийн хэмжээнд нийт 122 хүн нас барснаас сүүлийн 24 цагт хоёр хүн нас барлаа” хэмээн ярилаа.

Мөн сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо тогтворжиж, буурах хандлагатай байгааг хэлсэн юм. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 63.6 хувь буюу 726.553 нь I тунд, 34.4 хувь буюу 393.093 нь II тундаа хамрагдаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 111 цэгт 295 багийн 2283 эмч, ажилтан ажиллаж, 75960 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.     

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.26.193
65 аас дээш насны хан орос вакцинаа хүлээгээд байх юмаа тэдэнд орос вакцинаа хийгээч тэдэнтэй барьцах хүн даанч дээ байхгүй байлгүй дээ хэдхэн жил амьд байх хүмүүс шүү дээ хөөрхий

Төстэй мэдээ