alim.mn | 2024.12.22
Г.Жанцансамбуугийн “Амин үргэлжлэл” их цэнгүүн болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, соёлын тэргүүний ажилтан Гомбосүрэнгийн Жанцансамбуугийн “Амин үргэлжлэл” хос цомгийн баяр, уран бүтээлийн их цэнгүүн “UB palace”-ын концертын их танхимд энэ сарын 12-ны 19 цагт болох гэж байна.

Тоглолтод МУГЖ С.Ганзориг, Л.Болдбаатар, М.Баярмагнай, соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, Т.Батсайхан, Н.Баасандорж, Б.Батболд, А.Мөнхбат, Наагий, Д.Отгонжаргал, Н.Дашдэмбэрэл, Э.Энх-Эрдэнэ, Ц.Мөнх-Эрдэнэ, С.Нарантунгалаг, Ё.Батмөнх, Т.Баянжаргал, дуучин А.Баасандэлгэр, Б.Өлзий, П.Равжир, Д.Нямжав, Э.Номинчимэг, Б.Баярманлай, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин А.Билэгт нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна.

"Хонгор нутгийн сураг" дууны уран бүтээлчид. Г.Жанцансамбуу, Д.Нямаа, Н.Баасандорж

Уран бүтээлийн цэнгүүнд Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Тангадын Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Данзангийн Нямаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат, Ч.Алтантүлхүүр нар урилгаар оролцох аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ