alim.mn | 2025.01.10
Н.Энхбаяр: МАХН-ын зарим гишүүдэд албан тушаал өгч болно гэж МАН-тай тохирсон

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч долоо хоногт МАХН нь МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дундаасаа нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Тэрбээр “Хоёр нам нэгдэж буй үйл ажиллагааны хүрээнд дундаа уриалга гаргаж, үүндээ үндэслэн гэрээ байгуулж байгаа. Энэ хүрээнд юун түрүүнд шинэ үндсэн хуультай болох, хоёрт байгалийн баялгийг ард түмний өмч болгох гэсэн зорилго тавьж буй. МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байсан. Гуравт, нийгмийн чиг баримжаатай бүгд найрамдах улсыг байгуулна гэж зорьсон. Швед, Канад, Франц зэрэг улсууд ямар улс байгуулах гэж байгаагаа Үндсэн хуульдаа бичсэн байдаг, тэд яг ингэж бичсэн байгаа.

Нэгэнт хоёр нам нэгдсэн тул манай нэр дэвшигч ялах ёстой. У.Хүрэлсүхийг ялуулахын төлөө бүх шатанд идэвхтэй ажиллана. Та бүхэн ч мөн хичээгээрэй, ард иргэд ээ” гэлээ.

Хоёр нам нэгдсэнээр МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-ын найман хүнийг оруулахаар тохирчээ. Харин тоо тохирсноос хүн тохироогүй гэж Н.Энхбаяр онцолж байв.

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол хэрхэх вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ялагдаагүй энэ тэмцэлд тууштай хандана. У.Хүрэлсүх бол хэлсэндээ байдаг давуу чанартай хүн. Үүнээс үл хамаарч тавьсан зорилтондоо хүрнэ. Гэхдээ манай ард түмэн хичээнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хоёр нам нэгдсэний хүрээнд МАХН-аас хэд хэдэн сайдын суудал авахаар тогтсон гэдэг мэдээлэл бий?

-Бидэнд маш олон чадвартай хүмүүс байгаа. Тэр хүмүүс шаардагдвал ажиллаж болно шүү дээ. Харин яг тэр албанд томилуулна гэж тохирсон зүйл байхгүй. Зарчмын хувьд манай намын хүмүүст албан тушаал өгч болно гэдэг дээр тохирсон. Би өөрөө ямар ч удирдах албан тушаал авахгүй. Бид зүгээр л зарчмууд дээр тохирсон болохоос ямар нэг албан тушаал эсвэл хүн дээр тохироогүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяр
3 жилийн өмнө
203.91.115.54
Ах нь ерөнхий сайд болноо
g
3 жилийн өмнө
192.82.77.49
daanch t1 hun yumdaa erh medliin shunal chini nudiig chini haajee
Төстэй мэдээ