alim.mn | 2024.12.23
Э.Аззаяа, Н.Баярсайхан нар “бодлогоо” хэрэгжүүлэхийн тулд байцаагчиддаа 10 сая төгрөг өгчээ

Энэ оны хамгийн дуулиант авлигын хэрэг нь МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтынхны “оймстой” авлигын хэрэг юм. Энэ хэрэгт Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, ахлах байцаагч С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нар холбогдсон ч шуугианы гол баатар нь хэлтсийн дарга Н.Баярсайхан болсон. Учир нь түүний оймсноос авлигалын мөнгө гарч ирсэн. Хуулийнхан түүнийг мөнгөө оймсондоо нуусаныг нь урьдчилан мэдсэн байсан гэж шуурсан. Гэхдээ бодит байдал дээр үгүй аж. Өрөөнд нь нэгжлэг хийсний дараа хэлтсийн даргыг сандал дээр “томоотой” суулгажээ. Энэ үед зүүн талых нь хөлийн оймсны шилбэ хэсгээр эд зүйл товойж байхыг АТГ-ын соргог ажилтан анзаарсан байна.  Ажилтан уг зүйлийг гаргаж өгөхийг шаардахад Н.Баярсайхан эхлээд татгалзсан ч сүүлдээ арга буюу шаардлагыг биелүүлсэнээр оймсноос мөнгө гарч байгаа шуугиант бичлэг хийгдсэн.  Энэ хэргийн бас нэг сонирхолтой явдал нь хэлтсийн ахлах байцаагч Г.Бүрэнтөгс нь Н.Баярсайханаас  таван сая, эргээд Г.Элдэв-Очир нь ахлах байцаагчаасаа мөн таван сая төгрөг “зээлсэн” аж...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.126.89.235
хахууль одоо ч нэхэж авч байна шүү
Зочин
3 жилийн өмнө
202.126.89.235
хахууль одоо ч нэхэж авч байна шүү
Төстэй мэдээ