alim.mn | 2025.06.09
Олсон виза картаар 16 сая төгрөгний гар утас, ээмэг бөгж, хувцас, хөргөгч аваад мөнгө нь дуусмагц хаяжээ

Хүний мөс чанар муудаж улам бүр эрээгүй, увайгүй авирлах болсоныг баталсан хэрэг гарчээ.  Гэр бүлийн эхнэр эхнэр хоёр найзтайгаа нийлэн  хохирогчийн гээгдүүлсэн Голомт банкны виза картыг мөнгийг нь дуустал ашиглаад хаясан хэрэг гарчээ. Тэдний хэн нь ч олсон картаа зохих байгууллагад нь өгөх, мэдэгдэх санал санаачилга гаргалгүйгээр харин ч санаа нэгдэн бүх мөнгийг нь үржээ.  Эмэгтэй Б.Ө нь шатахуун түгээгүүрийн газрын хавьцаагаас “Голомт” банкны виза карт олжээ. Олсон картаараа дөрвөн мянган төгрөгний гүйлгээ хийхэд нууц үг шаардахгүйгээр шууд унжшээ.  Ингээд гэртээ харихдаа 70 мянган төгрөгний хүнсний бараа худалдан авч шууд уншдаг карт олсоноо нөхөр Б.О-доо хэлжээ. Маргааш нь тэд хамтаа “Нарантуул” зах гарч 300 мянган төгрөгөөр хувцас хунар авчээ.  Орой нь архи дарс, амттан худалдаж аваад гэр бүлийн найз болох Тогообэх, Энхболд нарынд очиж наргиж хоносон байна. Өглөө эхнэр нь хоёр найзтайгаа гараад “Теди” төвөөс зургаан  гар утас, “Мөнгөн завьяа”-гаас нөхөртөө 400 мянгаар монетон гинж, өөртөө 1,2 сая төгрөгөөр мөн монетон зүүлт, ээмэг бөгж авчээ. Тогообэхдээ мөн монетон гинж авч өгчээ. Энхболд нь 1,5 сая төгрөгийн эд зүйл авчээ. Бүх төлбөрийг олсон картаараа төлж барагдуулсан байна.  Дараа нь эхнэр нөхөр хоёр 3,4-р хорооллын дэлгүүрүүдээр явж хүүхдүүдээ 2,4 сая төгрөгөөр хувцаслажээ. Мөн нэг өрөө байрыг гурван сарын хугацаатайгаар хөлсөлж төлбөрийн 1,5 сая төгрөгийг мөнөөх картаар уншуулж төлжээ.  Хөлсний байрандаа ороод “Нарантуул” захаас хөргөгч, угаалгын машин, ус буцалгагч, тогоо шанага зэргийг нэг сая төгрөгөөр авчээ. Эцэст нь картын мөнгө дуусмагц шууд хаясан байна.  Мөрдөн байцаалтаар хохирогчийн виза картнаас нийтдээ 16 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж бүрэн хоосорсон нь тогтоогджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.186.235
unen baliar yumaa
Зочин
4 жилийн өмнө
66.181.186.235
unen baliar yumaa
Зочин
4 жилийн өмнө
169.62.93.67
хүмүүс ийм л болсон. өөрөөсөө бусдыг хулгайч гэж бодож бай
Buya
4 жилийн өмнө
202.21.108.212
Bi gazraas card olood bankru zalgaj ezniig n olood cardig n ugch bailaa uvul.
Төстэй мэдээ