alim.mn | 2024.12.28
Орхон аймгийн дарга нар “тусгай зориулалтын шилжүүлгийн” байгууллагуудад нотебүүк авч өгөх 167 сая төгрөгийн тендер зарлажээ

Өнгөрсөн сард энэ аймгийн ИТХ-ын 34 төлөөлөгчдөд таблет авч өгөхөөр 114 сая төгрөгийн тендер зарласан. Тэгвэл өдгөө төсвийн болон “тусгай зориулалтын шилжүүлгийн” байгууллагуудад зөөврийн компьютер авч өгөхөөр 167 сая төгрөгийн тендер зарлаад байна. Төсвийн байгууллагууд гэдгийг нь гадарлаж байгаа ч “тусгай зориулалтын шилжүүлгийн” байгууллага гэдгийг огт ухахгүй байна. Бодвол Орхон аймгийн Засаг даргын харьяанд ийм шинэ бүтэц гарч ирсэн агаад тэдэнд зөөврийн компьютер маш их шаардлагатай байгаа аж. Нийтдээ 50 ширхэг нотебүүк авахаар тендер зарлажээ. Ердөө хоёрхон сарын өмнө Засгийн газрын тогтоолоор төсвийн болон төрийн өмчит компаниудыг машин, тавилга, тоног төхөөрөмж зэрэг өндөр үнэтэй эд бараа худалдаж авахыг хориглосон. Гэтэл хэрэгжилт нь Орхон аймагт ийм байдалтай байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ