alim.mn | 2024.12.22
Гавьяат тамирчин Э.Бэхбаяр Токиогийн олимпод оролцох эрх авлаа

"Софи-2021" чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны болон Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгаран үлджээ.

Тэрбээр хагас шигшээд Европын гурван удаагийн аварга, Азербайжаны 33 настай тамирчин Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар "Токио-2020" олимпын наадамд оролцох эрх авсан байна. 

Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм, Монголын баг (TEAM MONGOLIA)-ийн 22 дахь эрх байв.

Өнөөдөр Э.Бэхбаяр алтан медалийн төлөө 2017 оны дэлхийн аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Японы Юки Такахашитай барилдана. 

 

Эх сурвалж: Монгол Үндэсний олимпын хороо 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ