УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгийн гишүүдтэй хуралдахаар болжээ
УИХ-ны дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбайд очиж өлсгөлөн зарлаад буй АН-ын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Тэрээр "Та бүхнийг өрөөндөө урьж байна. Ажлын хэсэг гаргаад асуудлаа шийд. Асуудлаа эрүүл ухаанаар шийдэх хэрэгтэй. Ингэж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж, үндэсний эв нэгдлийг алдагдуулж болохгүй. Төр түвшин, түмэн олон амгалан байх ёстой. Хүчээр юу ч шийдэхгүй" гэлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Г.Занданшатар даргын саналыг хүлээн авч 17.30 цагт өрөөнд нь хуралдахаар боллоо.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ