УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Монголоо шударга болгоё гэхээр нь хоёргүй сэтгэлээр ажилласан. УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар та ажлын хэсэг байгуул. Бид ажлын хэсэгт орж ажиллаад, УИХ-аас байгуулсан төрийн байгууллага нь яаж хууль зөрчөөд байгааг нь тайлбарламаар байна. Шударга байя. Бүгдээрээ тойрч суугаад, УИХ-ын ажлын хэсэг аль нь зөв бэ гэдгийг шийдэх ёстой.
Төрийн байгууллагын хүн манай намыг хоёр болсныг яаж мэдэж байгаа юм бэ? Хуулийн чиглэлийн хүмүүсийг оролцуулж, ажлын хэсэг байгуулаад, алыг нь бүртгэх ёстой талаар хэлэлцэх хэрэгтэй. Энэ нь Н.Алтанхуяг нэр дэвших үү үгүй юу гэдэг асуудал биш. Монголд байгаа хоёрхон нам нэг нь нөгөөгөө үгүй болгох зүйл хийж болохгүй. Г.Занданшатар дарга та гарын үсгээ зураад ажлын хэсэг байгуул. Бид оръё" гэв.