Дахин сэтгүүлчийн биед халдсан асуудлаар МСНЭ-ээс шаардлага хүргүүлэв

МСНЭ-ээс сэтгүүлчдийн биед халдсан асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шаардлага хүргүүлж байна.
"МСНЭ-ээс өчигдөр ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын дарга Ж. Болд нарт хүргүүлсэн шаардлагын албан ёсны хариу өнөөдрийн 16:00 цагийн байдлаар ирээгүй байна" гэжээ. Түүнчлэн өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаа гишүүдээс мэдээлэл авахаар Сүхбаатарын талбай руу нэвтрэх гэтэл цагдаагийн алба хаагчид саад хийсэн. Энэ үеэр бичлэгт харагдаж байгаагаар цагдаагийн алба хаагч дахин сэтгүүлчийн биед халдлаа хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шаардлага хүргүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ