alim.mn | 2024.12.23
Монгол эмэгтэй хятад нөхрийн хамт хятадуудтай бүлэглэн хуурамч картаар Хаанбанкнаас 172 сая төгрөг хулгайлжээ

 “Баяр” бариа заслын төвийн захирал Б.Б гэдэг 34 настай эмэгтэй нь өөрийн нөхөр Ли Гуй Мин болон БНХАУ-ын иргэн Фу Лиан Жан, Цао Жун Ин нартай бүлэглэн  Хаанбанкны пос машинаар 137 ширхэг хуурамч карт уншуулан 172 сая төгрөг хулгайлж их хэмжээний хохирол учруулжээ. Хятадын Тяньжин хотоос гаралтай нөхөр нь дээрхи хоёр хятад иргэнийг бариа заслын бизнесдээ “хөрөнгө оруулуулалт” хийлгэхээр урдаас авчиржээ.  Монгол эмэгтэй нь нөхрийнхөө хэлсэний дагуу өөрийн ажиллуулдаг бариа заслын төвийн нэр дээр пос машин авсан байна. Эхнэр нөхөр хоёр авчирсан хятад иргэдээ 10-р хороололд байранд оруулжээ. Тэнд хятад иргэд пос машинаар хуурамч карт уншуулах луйврыг хийж эхэлжээ. “Баяр” бариа заслын төвийн нэрээр авсан пос машинаар өндөр дүнтэй сэжиг бүхий гүйлгээ хийгдэж байгааг банкныхан анзаарч монгол эмэгтэй Б.Б-тай холбогдоход дургүйцсэн цааргалсан байдлаар харьцаж байрлалаа зааж өгөхөөс зайлсхийж шууд утсаа тасалжээ. Уг пос машин нь монгол эмэгтэйн дансанд гүйлгээ хийхээр суурилагдсан, дансны гүйлгээний мэдээлэл гар утсанд ирдэг байжээ. Бариа заслын үйлчилгээгээр өдөрт маш их хэмжээний орлого орохгүйг Б.Б нь мэдэж байсан ч “хөрөнгө оруулагчдаа” алдахгүйн тулд дуугай явсан гэнэ. Харин “хөрөнгө оруулагчид” нь хуурамч картны луйврыг монгол эмэгтэйн нөхөр Ли Гуй Мин зохион байгуулсан гэжээ. Мөн монгол эмэгтэйн “Даймондгалсс” компаний орчуулагч нь пос машиныг Эрээнд аваачиж захирлынхаа нөхрийн дүү нар гэх хятад хүмүүсд өгч байжээ. Мөрдөн байцаалтын шатанд дээрхи хятад иргэд нь Монголоос гарч явжээ. Харин монгол эмэгтэй нь хятад нөхрийн хамт баригдаад үлджээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ