alim.mn | 2025.01.02
"Вакцин хийлгээгүй болон эхний тунгаа хийлгээд халдвар авсан иргэд 21 хоногийн дараа дархлаажуулалтад хамрагдана"

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарчээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс вакцинд хамрагдах юм.

Тодруулбал, коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа вакцины эхний тундаа хамрагдана.

Мөн вакцины нэгдүгээр тунгаа хийлгэснийхээ дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх юм.

Харин бүрэн тунгаа аваад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй.

Халдвар батлагдаад 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч дээр журмын дагуу вакцинд хамрагдах боломжтой" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31,373 хүн COVID-19-ийн халдвар аваад эдгэрсэн байна.

ВИДЕО:

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ