БОАЖЯ-НЫХАН ӨНГӨРСӨН ШИНЭ ЖИЛЭЭР ӨӨРТӨӨ БЭЛЭГ БАРЬЖЭЭ
БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг, тийм болохоор төсвийн мөнгийг хайрладагүй, хатуу сэтгэлтэй гэдэг. Толгой сайд Цэрэнбат гэдэг “нялх сэнгүм” ч ахаасаа муугүй юм сурч байгаа. БОАЖЯ-ны төсвийг төрийн бус байгууллагуудад хайр найргүй тараадаг. Тэр нь багадаад шинэ жилээр 9 сая 460 мянга гаруй төгрөг зарлагадаж, өөрсөндөө бэлэг тараасан байх юм. Олны өмнө “Гүүд прайс” дэлгүүрээс 180 хүнд тус бүр 52559 төгрөгийн бэлэг авсан нь нийт үнийн дүн нь 10 саяд дөхжээ. Энэ бэлгийг сайд Цэрэнбат, Төрийн нарийн Цэнгэл, дэд сайд, тэрчлэн Цэрэнбат сайдын долоон зөвлөхөөс эхлээд үйлчлэгч, мужаан нь хүртэл авсан байх юм. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг энэ байх даа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ