
Өнгөрсөн 2-р сард энэ тендер зарлагдаад олон нийтийн шүүмжлэлд өртөж таг болсон. Тэгвэл аймгийн Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын дарга Б.Нарантуая нар яаж ийгээд төлөөлөгчдөө таблетжуулахаар хатуу шийджээ. Ингээд энэ сарын 6-нд ахин тендер зарласан байна. Тус аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Уг нь 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэхийг үүрэгдсэн. Түүнд зааснаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлж, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх, цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байхгүй байхыг бүр цаашлаад цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэхийг даалгасан. Тэгвэл Сэлэнгийн хоёр “өндөрлөг” энэ тогтоолын дээгүүр хоёрдахь удаагаа алхаад байна.


