alim.mn | 2025.06.09
“Эрдэнэс тавантолгой” компани 10 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг захиалжээ

Б.Ганхуяг захиралтай энэ компани ээлжит өндөр үнэт худалдан авалтаа хийжээ. Гэхдээ энэ мөнгө нь бидэнд их, тэдэнд багаар тооцогддог. Тус компани 10 сая төгрөгөөр энгэрийн тэмдэг захиалсан байна. Ийнхүү “Эрдэнэс тавантолгой” компанийн ажилтан мөн гэсэн бас нэгэн таних тэмдэг мэдэгджээ. Энэ компанийхан захирлаасаа эхлээд компанийн лого бичигтэй шар хувцасаар гангардаг. Тэгвэл “ганган хүнд гархи нэмэр” гэгчээр бас нэгэн “гоёл” нэмэгджээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ