alim.mn | 2025.01.09
“Н.Түвшинбаяр аваргын амжилт, нэг найзаа зодсон хувь хүний асуудлыг салгаж ойлгох ёстой”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн уулзалтын үеэр нийтийн биеийн тамир, олимпийн тухай асуудалд байр сууриа илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ: “Спортыг дэмжиж ажиллана. Эртэч Монгол байя аа гэж зорилгоо тодорхойлсон. Хайртай найзуудаа хорхогоор дайлж, дараа нь архи өгдөг. Тэгээд цөсний ч асуудалтай, нойр булчирхайн ч асуудалтай болгодог. Эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ цаг бусаар өмнө нь явчихдаг ийм нөхцөл бодитоор байна. Жингийн илүүдэлгүй Монгол улс байя аа.

Олимп дөхөж буйд анхаарал хандуулж байгаа болохоор Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан. Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл байгаа. Н.Түвшинбаяр аваргыг зөв, буруу гэж хэлэх нь миний хувьд ёс зүйгүй асуудал. Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн долоодугаар сарын нэгний аймшигт үйл явдлын дараа Монголчуудыг эргэн нэгтгэж, Монголд анхны Олимпийн алтан медалийг авчирсан гавьяатан мөн үү, мөн. Энийг бид бас үгүйсгэж чадахгүй. Н.Түвшинбаяр аваргын амжилт, нэг найзаа зодсон тухайн хувь хүний асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой гэж бодож байна” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
64.119.27.31
Камерын бичлэг нь байна уу? Тэр хоёрыг зодсон байж согтсоноор нь далимдуулж байгаад .хэрэгт түлхсэн. Түрүүлээд муулаад байсан
Zochin
3 жилийн өмнө
59.153.114.206
Chi ingee l kukla shd
Зочин
3 жилийн өмнө
66.181.161.71
Оюунэрдэнэ ямарч чадамжгүй нэгэн гдг нь өчигдриин уулзалтаас харагдсан огцрлх ёстой амны салиа нь арилаагүй хүн эмэгтэйчүүдиин цэрэгт явуулна л гнэ зөвхөн авилга л авсан тохиолдолд сайдыг огцруулна бусдаар бол үгүй ч гх шг мал
Төстэй мэдээ