alim.mn | 2025.06.09
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид гурван удаа хуралдахдаа нийт 753 мянган төгрөгийн хоол иджээ

Б.Нарантуяа даргатай тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хоолондоо ихээхэн анхаарал тавьж төсвийн мөнгийг ч чамгүй зарцуулдаг аж. ИТХ нь нийт 35 төлөөлөгчтэйгээс тэргүүлэгчид нь даргаа оруулаад есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэргүүлэгчид он гараад гурвантаа хуралдсан агаад хуралдааны хоолны зардалд 753 мянган төгрөг зарцуулаад байна. Нэг удаагийн хуралдаанд есөн тэргүүлэгч 251 мянган төгрөгний хоол идсэн гэвэл нэг хүнд 30 гаруй мянган төгрөг оногджээ. Энэ нь Улаанбаатар хотын тансаг зоогийн газрын брэнд хоолны үнэтэй тэнцэнэИнгэхлээр есөн тэргүүлэгч хуралдах үедээ аймгийн төвийн хамгийн үнэтэй бас амттай хоолыг таалан зооглодог болж байна. Цар тахлын эдийн засгийн хүндрэл, хөл хорионы улмаас Сэлэнгэ аймагт иргэдийн хүнс хоолны хангамж хүндэрч байхад тэргүүлэгч нэртэй есхөн хүн хэдэн зуун төгрөгний хоол идэн тансаглах нь ёс зүйгүй харагдаж байна. 753 мянган төгрөг нь ердөө гуравхан удаагийн хуралдааны хоолны мөнгө. Тэргүүлэгчид аймгийнхаа хөгжлийн төлөө санаагаа чилээн цаашид ч олон удаа хуралдах нь ойлгомжтой тул оны эцэст хоолны зардал хэд гарахыг тооцоолохоос ч айдас хүрэх шиг ...  Татвар төлөгчид ч цар тахлын эдийн засгийн хямралын хүнд үед  Сэлэнгийн ИТХ-ын хоолонцор тэргүүлэгчдийг цатгаж чадах  уу ...  Яагаад их мөнгөөр хоол иддэг болохыг нь асуувал “чамд ямар хамаатай юм бэ” гээд тас намжирдах байх даа ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ