
Ийм нэгэн эмгэнэлт явдал 2019 онд Орхон аймагт гарсан агаад өдгөө шүүхийн шатанд хэлэлцэгджэж байна. Тус хэрэгт аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа М.М, аймгийн цагдаагийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа Э.Б нар холбогдсон. 2019 оны 8-р сарын 24-ны өдөр замын зохицуулагч цагдаа нь Бяан-Өндөр сумын Говил сумын нутагт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа “Тоёото приус-20” загварын 6...-6 ... дугаарын автомашиныг иргэн Н.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө жолоодож байсныг илрүүлэн журмын хашаанд саатуулсан. Гэсэн ч хэв журмын цагдаагийн гуйлтаар холбогдох бүртгэлд оруулалгүйгээр гаргаж явуулжээ. Улмаар уг машин нь ахин замын хөдөлгөөнт оролцож цагдаа нар гурван удаа зогсоосон ч бичиг баримтыг шалгаагүй, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаад л явуулжээ. Гайхалтай нь уг машин нь иргэн Б-гээс гаргасан “2019 оны 7-р сарын 25-ны өдөр зүс таних эмэгтэй хулгайлсан ...” гэх өргөдлөөр цагдаагийн эрэн сурвалжлах санд “хулгайлагдсан тээврийн хэрэгсэл”-ээр бүртгэгдэн эрэн хайгдаж байсан гэнэ. Хулгайлагдсан машин нь хоёр ч хүн дамжиж 8-р сарын 24-ны өдөр 17 настай А нь мансуурсан үедээ жолоодож яваад айлын хашаа мөргөн орж дотор нь тоглож байсан найман настай хүүг дайран хөнөөжээ.