alim.mn | 2024.12.22
Ерөнхий сайд АН-ын гишүүдийн өлсгөлөнг хүчээр зогсоож болохгүй гэх үүрэг өгчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 дахь хоногтойгоо золголоо. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад хариулсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Жагсаал хийж байгаа хүмүүс гэр, майхан оруулж болно. Дуртай бүх зүйлээр нь дэмжихээ би илэрхийлсэн. Х.Нямбаатар сайдад үүрэг өгсөн. Хүчилж буулгаж болохгүй. Ятгаж, учирлаж хэлж байна. Түүнээс парламентын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу байж байхад тэднийг буулгах эрх зүйн үндэс байхгүй. Хатуу хөл хориотой байгаа үед халдвар тархах эрсдэл бий. Үүнийг нууж хэрэггүй. Дараа нь хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал үүснэ. Хэдийгээр халдварын тоо буурч байгаа ч эрсдэлтэй байна” хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүнийг төв талбайд суулт хийж байгаа гэх асуудалд тайлбар өглөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ