alim.mn | 2024.12.13
“Харри Поттер” киноны жүжигчний хөгшрөлт олон нийтийг гонсойлгожээ

Энэ алдарт киноны уран бүтээлчдийн  ихэнхи нь өөдрөг сайхан явна. Гэхдээ санаанд оромгүйгээр өөрчлөгдсөн нэгэн байгаа нь Драко Малфойгийн дүрийг бүтээсэн Тем Фелтон гэнэ.  Киноны зураг авалт эхэлсэнээс хойш өдгөө 18 жил өнгөрөөд байгаа ч үзэгчдийн хайрыг татсан бяцхан шидтэн уруудаж яваа төрхтэй, ядарч  шантарсан уравгар царайтай, өөрийгөө гаргуунд нь хаясан залуу болон хувирчээ. Тем Фелтон  өөрийнхөө хэрхэн хурдан хөгширч байгааг харуулах гэсэн мэт “Харри Поттер” кинонд тоглож байх үеийнхээ зургийн дэргэд зогсож байгаагаа цахимдаа оруулсан байна.  Зурагныхаа дор  “Хөгшрөх ч лүд юм даа” гэсэн тайлбар бичжээ. Энэ зургийг хараад алдарт киноны олон мянган шүтэн бишрэгчдийн урам хугарсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ