alim.mn | 2025.06.09
Бүдүүнээрээ дуудуулсан залуу “гомдохдоо” бүсгүйн секс бичлэгийг цахимаар тараахаар сүрдүүлж нэг сая төгрөг нэхжээ

Ийм нэгэн явдал энэ оны эхээр болжээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 21 настай Баягуд овгийн Б.Г нь найз Э болон хоёр эмэгтэйн хамт салхинд гарчээ. Тэд Тэрэлжийн гүүрний цаана байх амралтын газарт гэрт орж том савтай хоёр “Сэнгүр” мөн лаазтай пиво ууж хөзөр тогложээ. Орой нь архиа гаргахаар гол руу явах үед Б.Г нь өөрт таалагдсан бүсгүйгээс фейсбүүкийн хаягийг нь асуусан ч “ чам шиг бүдүүн халтар бандитай харьцдаггүй” гэх гомдмоор хатуу хариу сонсож ихэд эмзэглэсэн байна. Буцаж ирээд гэртээ орон шууд унтжээ. Шөнө дундын үед найз нь өнөөх тарган залуусд дургүй бүсгүйтэй үүлэн борооны ажил хийж, энэ дуунаар Б.Г сэржээ. Тэрээр тэр дороо ухаан сийлж гар утсаараа хэдэн секундын бичлэг хийж бас 1-2 удаа зураг дарж амжсан гэнэ. Маргааш нь салхинд сайхан гарсан залуус хот руу буцжээ. Бүдүүн залуусд “харшилтай” бүсгүйг гэртээ амарч байхад нь "Б.Г" гэх фейсбүүк хаягаас эхэндээ “гайгүй юу, зүгээр үү” гэж чат орж иржээ. Харилцаж эхлэхэд "би чамтай унтсан" гэхэд нэлээд согтсоноос болж шөнийн явдлыг там тум санаж байсан бүсгүй сандрахдаа шууд "блок" хийсэн. Гэсэн ч өөр фейсбүүк хаягаас "хүн, хүн шиг зан гаргаж байхад өөдөөс нохой шиг зан гаргах юмаа" гээд өөрийх нь цаашаа хараад хэвтчихсэн, бүсэлхийнээс доошхи бие нь ил гарсан зургийг харуулаад л буцаагаад устгажээ. Бүсгүй өөрийгөө шууд таньж цочролд оржээ. “ Чи өдөөд байна уу, аятайхан ярьж байхад уур хүргэлээ, энд зураг, чиний юу яаж байгаа бичлэг байгаа.  Энэ бичлэг, зургийг чинь үнэ хүргэж болох зөндөө арга байгаа. Тэрэнтэй дүйцэхүйц миний сэтгэлд нийцэхээр ашигтай зүйл хэл, тэгэхгүй бол порно сайт, фейсбүүк группүүдэд зарна. Фейсбүүкээр тараана” гэж сүрдүүлжээ. Маш их айж сандарсан бүсгүй “битгий тараагаач хүссэн юмыг чинь хийе” гэж учирлаж гуйжээ.  Сүүлдээ бүр амиа хорлодог ч юм билүү гэж бодсон гэнэ.  Ингээд аясаар нь хүссэн юмыг нь бичиж байгаад цагдаад хандахаар шийджээ. Харин Б.Г өөрийг нь бүдүүн тарганаар дуудсанд гомдохдоо ердөө л хариугаа авч чадах гэсэн юм хэмээн мэдүүлжээ. “Бичлэг зургаа цацуулахгүй гэж байгаа бол нэг сая төгрөг олоод ир” гэж тулгаснаа хүлээсэн. “Мөнгө байхгүй,  секс хүсээд байгаа юм уу гэхээр нь тэгье гэж бичсэн, гэхдээ амыг нь дагуулж тоглож бичсэнээс  жинхэнээсээ унтах бодолгүй байсан” гэж өөрийгөө хамгаалсан байна. Гэсэн ч шүүх түүнийгбусдын  эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн хэмээн нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Ийнхүү нэг сая төгрөг нэхээд нэг саяар торгуулж баларчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ