УИХ-ын гишүүн М.Билэгт хавдрын эмнэлэг буюу 120 ортой эмнэлгийн барилгын угсралт, дахин санхүүжилтэд зориулан Засгийн газрын дэргэдэх Хөгжлийн банкнаас 15,0 сая долларын зээл авсан. Гишүүний “Ачлалтрейд” компанид зээл олгох Хөгжлийн банкны ТУЗ-ийн 75 дугаар тогтоол 2017 оны 10-р сарын 19-нд гарсан. Гэтэл тухайн үед эрүүл мэндийн салбар нь зээл олгох тэргүүлэх чиглэлийн жагсаалтанд ороогүй байсан. Зөвхөн тэргүүлэх чиглэлийн жагсаалтад орсон салбарт л ийм их хэмжээний зээл олгох ёстой байсан. М.Билэгтийн компанид зээл олгох шийдвэр гарсанаас хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны 10-р сарын 19-нд Хөгжлийн банкны ТУЗ яаран хуралдаж зээл олгох тэргүүлэх чиглэлийн жагсаалтад эрүүл мэндийн салбарыг нэмж оруулах 92-р тогтоолыг гаргажээ. Зээл олгохдоо журмаа ноцтой зөрчөөд дараа нь шуурхай “засаж залруулснаар” гишүүний зээл хуулийн дагуу болсон байна. Дээрхи баримт нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн 92 дугаар тогтоол гарахад М.Билэгт гишүүний нөлөө орсон гэх хардлагыг төрүүлж байна.