Ц.Оюунгэрэл АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, гарах хүсэлтээ өгчээ
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өглөө. Тэрбээр энэ тухай цахим хуудсаараа мэдээлж, "Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа" хэмээн бичжээ.
Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцсон ч нэр дэвших эрхээ авч чадаагүй. Үүнээс үүдэн тэрбээр АН-ын удирдлагууд гэх хүмүүсийн төлөө дахин ажиллахгүйгээ мэдэгдээд байсан бол энэ удаа намаасаа гарахаа зарлалаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ