23 жил хайсан уран зураг музейн хаягдал дундаас гарч иржээ
1997 онд Италийн Пьянченца хотын музейгээс Австрийн зураач Густав Климатын “Эмэгтэй хүний хөрөг” хэмээх алдарт уран зураг алга болсон. Цагдаа нар алдагдсан уран зургийг 23 жил хайсан. 2019 оны 11-р сард музейн захирлын тушаалаар их цэвэрлэгээ хийгджээ. Цэвэрлэгээний үеэр музейн хананд байдаг агуулах маягаар ашигладаг олон нүхний нэгнээс уутанд хийсэн алдагдсан уран зураг гарч иржээ. Зургийн байдал сайн агаад шинжээчдийн дүгнэлтээр дуураймал бус эх хувь болох нь батлагджээ. Цагдаа уран зургийг 23 жил хайж эцэст нь гадаадад гаргасан хэмээн арга мухардсан бол энэ хугацаанд “Эмэгтэй хүний хөрөг” нь музейн хананы нүхэнд тоосонд дарагдан хэвтэж байжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ