Аймагт тулгамдаж байгаа асуудал болох орон сууцны төслийн зардал дээр Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Дархан-Уул, Орхон хоёрт нийслэлийн иргэдийг төвлөрүүлэх зорилттой байгаа. Хотод суурьших иргэдээс өндөр татвар авч, орон нутагт ажиллаж, амьдрах иргэдэд тэтгэлэг олгох хэлбэрийн төсвийн реформ хийнэ. Энэ бодлогын хүрээнд Дархан-Уул, Орхон аймагт хүн ам төвлөрөх учраас орон сууцны санхүүжилтыг зураг төслөө сайтар гаргасан тохиолдолд олгоно. Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон нутагт олгож болно. Төр бизнесийн салбарыг дэмжих боломжтой учраас зураг төсөлтэй хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих бүрэн боломжтой. Хотын статустай болгож, нийслэлийн төвлөрлийг сааруулах ажлыг эрчимжүүлнэ. Эрдэнэт ТӨҮГ нь Монгол Улсын нийт иргэдийн дулаан, цахилгааны төлбөрийг нэг жилийн хугацаанд хариуцаж ажилласан байгаа. Та бүхэнд талархал илэрхийлье. "Эрдэнэт" үйлдвэрийг төрийн мөнгөөр хувьд хувьчилсан хэргийг холбогдох хүмүүст шийдвэрлэж, зохих хариуцлагыг хуулийн хүрээнд хүлээлгэж байгаа" гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.5.14/ Орхон аймагт ажиллаж байгаа. Тэрээр "Бид аль болох боловсруулалтын чиглэл рүү явахыг зорьж ажиллаж байна. Эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газар 101 дэх өдрөөс хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрлэл шинжлэх ухаан технологийн паркийг “Эрдэнэт” ТӨҮГ-т эхлүүлэх гэж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт нүүрс угаах ажлыг эхлүүлсэн. Цаашид дотооддоо зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна. Мөн төмрийн хүдрийг боловсруулж, газрын тосыг гаргаж авах гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байна. Орхон аймгийн тухайд Мэдээлэл шуурхай үйлчилгээний төвд цахимжуулалт сайн хийсэн байна. E-Mongolia системийг цаашид мөн сайжруулж орон нутгуудад хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэл өгнө.