alim.mn | 2024.12.22
"АН-д үүсээд буй нөхцөл байдал бол тамга тэмдэгний маргаан биш үзэл санааны тэмцэл"
АН-ын дарга М.Тулгат: Өнөөдөр Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдал бол тамга тэмдэгний маргаан биш үзэл санааны тэмцэл юм гэдгийг тодотгон хэлье. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын үндэс бол парламентын ардчилал. Ардчиллын дархлаа бол эрх чөлөөтэй бие даасан иргэн, гэр бүл тэднээс бүрдэх иргэний нийгэм юм. Тэдгээрийг Ардчилсан нам хамгаалж, дархлаатай ардчиллын төлөө эрс шийдэмгий ажиллах шаардлагатай байна. Ингэхийн тулд манай нам өөрсдөө дотоод дархлаатай байх ёстой. Хэн нэг даргыг дагаж гүйдэг биш өөрийн итгэл үнэмшил, үзэл сурталд үндэслэн асуудалд ханддаг гишүүд бол манай намын дархлаа юм. Дарга төвтэй биш дүрэм төвтэй нам болох ёстой.
 
Нам дотроо мөнгө тарааж, халамж хайр ярьдаг улс төрийн хүчин гадна талдаа барууны үзэл ярих эрх байхгүй. Ардчиллын үүх түүх, үзэл баримтлалаа гишүүдээсээ эхлэн түгээн дэлгэрүүлэх, улс төрийн боловсрол, манлайлагчдаа бэлдэх тогтолцоо бол нь манай намын дархлаа болох учиртай. Бид арга барилаа үндсээр нь эргэж харах ёстой. Шинэ үеийнхнийг бид нээлттэй ёс зүйтэй байдлаараа угтан авч чадна. Ахмад үеэ үгүйсгэж биш үе үеийнхний идэвхтэй хэлхээ холбоог бий болгож Ардчиллаа хүчтэй болгоно зайлшгүй шаардлага бидний өмнө ирээд байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ