БНСУ-ыг зорьсон Э.Энхбат начины бие дээрдээгүй, ухаан ороогүй хэвээр байна
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-нд олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Өдгөө тэрбээр цагдан хорих 461-р ангид хоригдож буй. Түүнийг цагдан хорих хугацааг хамгийн сүүлд энэ сарын 05-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 15 хоногоор сунгасан. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд буюу пүрэв гарагт дуусах гэж байна. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийднэ.
Харин Э.Энхбат начины хувьд тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон ч байдал дээрдээгүй, 50 гаруй хоног ухаан ороогүй байгаа аж.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.178.180
яанаа эвгүй тийшээ болчихлоо доо зүрх сайн болоод бгаад бнадаа
Төстэй мэдээ