
Удирдах албан тушаал хашдаг бүсгүйчүүдэд халтай Засаг дарга нартай газраар Говь-Алтайнхан тодорсон. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа агсан нь Говь-Алтайн Засаг дарга асан В.Ренчиндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан. Тонхил сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Баярхүү нөхөр болох Засаг дарга Р.Даваадоржийн гарт үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан. Тэгвэл хэрэг гардаг өдрийн урд орой нь шалгалтаар ирсэн Төрийн банкны шалгагч нартай уусан нь тогтоогдсон. Ганбаяр, Пүрэвдорж нарын 3-4 хүн байсан бололтой. Шалгалт 2020 оны 5-р сарын 14-ны орой 22 цагийн үед дуусжээ. Зочид буудалдаа очоод аймгийн Төрийн банкны жолооч Гансэлэм нэг “Экс” архи гаргасныг ууж дуусжээ. Дараа нь талийгаач виски барин орж иржээ. Түүнийг уусаны дараа талийгаач нь Пүрэвдоржийн хамт гадагшаа гаран 0,75 литрийн хоёр лонх “Экс” архи авчирч уун хөзөрдсөн. Ид ууж байхад Засаг дарга Р.Даваадорж эхнэрээ авахаар мотоцикльтой иржээ. Бүгд нэлээд согтуу, мөрийтэй хөзөр тоглосон, сонины цаасан дор мөнгө тавьсан харагдсан. Нөхөр ч мөн архи ууж хөзөр тоглосон гэнэ. Удалгүй эхнэр нөхөр хоёр сундалан явж шалгагчид “амарчээ”. Харин шөнөдөө аймшигт явдал болсон. Өглөө нь 09 цагийн үед Засаг дарга ажилдаа ирж хуруугаа уншуулсан агаад хэдхэн минутын дараа Эрүүл мэндийн төвийн дарга эмнэлэг рүүгээ залгаж байсан үзлэг хийж байсан эмчийг Засаг даргын гэр лүү яаралтай тусламжийн хэрэгслээ аваад хурдан очихыг үүрэгджээ. Удалгүй сумын удирдлагууд мэдэж бөөнөөрөө гэрт нь шавсан. Засаг даргын эхнэр бөгөөд Төрийн банкны салбарын эрхлэгч гадны нөлөөтэй амиа алдсаныг аймаг руу холбогдох байгууллагуудад мэдэгджээ. Тонхил сумын хэсгийн төлөөлөгч байгаагүй тул Дарвиас цагдаа ирж Засаг даргыг баривчилсан. Засаг дарга, барилддаг, сумаа эрхшээж олны дунд “Моногоо” хэмээн алдаршсан Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь хөнөөсөн хэргээр 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биенд 60 гэмтэл учирсан гэж гарсан. Экс Засаг дарга эхнэрээ АН-ын залуустай хамт Ардчилсан залуучуудын чуулга уулзалтанд явж байхад араас нь давхин ирж үсдэж чирээд авч явж байсан гэнэ. Энэ мэтээр олонтоо зодож гэмтээж байжээ. “Моногоо” эхнэрийнхээ өмнө гурван буу тавиад “алинаар нь буудуулж үхмээр байна вэ” гэж асуусан тухай талийгаачийн ах дүү нар мэдүүлсэн. Мөн тэдний хэлсэнээр Тонхил суманд 2020 оны 3-р сарын 14-15-нд архидалт болжээ. Талийгаачийн ах дүү нарыг ирэхэд ч согтуу байцгаасан гэнэ. Тэрхүү уултын нэг нь шалгалтаар очсон Төрийн банкны шалгагч нарын зочид буудал дахь архидалт байжээ. Хэрвээ энэ архидалт болоогүй бол эмнэгэлт явдал гарахгүй байсан байж ч болох юм. Төвөөс яваа Төрийн банкны шалгагч нар өдөр нь ажил шалгаад орой нь иймэрхүү маягаар алжаалаа “тайлдаг” аж.
