alim.mn | 2025.06.09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Шихихутаг-Нууц товчоо” цогцолборын нэг тэрбум төгрөгийн тендер зарлагджээ

Хэнтий аймагт барьж буй “Мянганы суут хүн, Их эзэн-Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах зургаан цогцолборын бүтээн байгуулалт  2023 он гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Их Монгол Улс Монголын Эзэнт гүрэн”, “Чингис хаан”, “Шихихутаг-Нууц товчоо”, “Хүлэг Боорчи-Андлалын өргөө”, “Монголын нууц товчоон” түүхэн аялал жуулчлал, “Далд уурхай сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн зургаан томоохон цогцолборыг Хэнтий аймгийн Биндэр, Дадал, Норовлин, Батноров, Бэрх, Дэлгэрхаан суманд байгуулж байгаа. Аялал жуулчлалын үндэсний хүрээлэнд “Чингис хаан”, “Хүлэг баатар Боорчи-Андын барилдлага”, “Шихихутуг-Их засаг хууль”, “Эзэнт гүрэн -Их хуралдай” зэрэг зургаан цогцолбор сүндэрлэнэ.  “Шихихутуг- Их засаг хууль” цогцолбор Хэнтий аймгийн Норовлин суманд баригдана. Цогцолборын гол бэлэгдэл болсон хөшөөг жигүүрт мориор дүрсэлсэн. Тус цогцолборын барилга нь 60 метр урт, 9 метр өндөртэй өвөрмөц хийц бүхий байгууламж байх юм. Тэгвэл энэ цогцолборын нэг тэрбум төгрөгний өртөгтэй тендер зарлагдаад байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ