Ц.Гарамжав: Худал мэдээлэл түгээж, гүтгэсэн болохыг шүүх тогтоолоо
Ц.Гарамжав: Хоёр жил гаруйн хугацаанд нэг хүнээр өдөр алгасалгүй шахуу гүтгүүлж, доромжлуулан зогсохоо мэдэхгүй улайрсан түүний энэхүү халдлагыг таслан зогсоож, нийгэмд зөв ойлголт өгөх, худал мэдээ тараагдсаныг эрхийн зөрчил гэж үзэж түүнийг тараасан хэлбэр хэрэгслээр няцааж залруулах иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүссэн билээ.
Иргэний хуулийн:
- 21.2 дах хэсэгт заасан иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ,
- 21.3 дах хэсэгт заасан бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол няцаах үүрэг хүлээнэ гэж заасныг үндэслэн миний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж хариуцагчид тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан залруулга хийхийг даалгасан шийдвэр гарлаа.
Хариуцагч хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг урвуулан ашиглаж ёс зүйгүй үйлдэл гаргаж мэдээллийн хүчирхийлэл хийж, сэтгэл зүйн дарамтыг санаа, зорилготойгоор учруулж байгаа нь санамсаргүй гэж огтоос үзэх үндэсгүй юм.
Хүмүүнлэг гэх тодотголтой ардчилсан нийгмийн давуу тал болсон хэвлэлийн чөлөөт эрхийг бид бүгд дэмждэг. Олон нийтийг мэдэх эрхээр хангаж буй шударга ёсны дуу хоолой болдог олон сэтгүүлчдийг мэднэ. Гэвч мэдлэг, боловсрол, ёс зүйгүй зарим сэтгүүлч гэх хүмүүсээс болж нийгмийг төөрөгдүүлж, нэр төрийн халдлага хийж, нийгэмд маш муухай үр дагавар үзүүлэх үйлдлүүдийг гаргах болжээ.
ГҮТГЭЛЭГ БОЛ ХҮНИЙ НЭР ТӨР, АМЬДРАЛЫН ОРШИХУЙД ХАЛДАЖ БУЙ ГЭМТ ХЭРЭГ ЮМ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд надруу чиглэсэн гүтгэлэг хязгаарын шугамыг давж, хэрээс хэтэрсэн НЭР ТӨРИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛСОН.
Хоёр хонохгүй хов живээс илүү мэдлэг, мэргэжлийн дагуух ажлаа хийх нь илүү аз жаргалтай бөгөөд үр бүтээлтэй байдаг болохоор гүтгэлгийн эсрэг тэр бүр хариу өгөх боломж цаг наргүй ажилладаг, ажил хөдөлмөр эрхлэгч бидэнд бага байдаг. Бусдыг хүндлэх, хүндлүүлэх ёсыг умартан, дураараа авирлаж, ёс суртахууныг уландаа гишгэсэн энэ мэт буруу үлгэр үзүүлж буй хүмүүс олширвол цаашид залуу үед, нийгэмд хамгийн их хор хөнөөл дагуулна. Залуусыг эх орондоо дургүй болгох, бусдад хүндэтгэлгүй хандах, ямар ч хүчирхийллийг хийхэд бэлэн ийм зэрлэгшсэн сэтгэл зүй рүү чиглүүлэх ёсгүй. Үүнийг бид анхаарч үзэх цаг нь болсон.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ХҮНИЙ НЭР, ТӨР, ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХЭД ХАЛДАЖ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ, ГҮТГЭСЭН БОЛОХЫГ ШҮҮХ ТОГТООЛОО.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
66.181.190.118
Мөнгө авах бизнес амьжилтгүй боллоо.Жинхэнэ мэрэгжлээ урвуулан ашиглах ёс зүй зохисгүй сэтгүүлч болих хэрэгтэй.
Төстэй мэдээ