alim.mn | 2024.12.22
Э.Энхбат начин ухаан орсон ч ярьж, илэрхийлж чадахгүй байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-нд олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Өдгөө тэрбээр цагдан хорих 461-р ангид хоригдож буй. Түүний цагдан хоригдох хугацаа энэ долоо хоногийн пүрэв гарагт дуусгавар болно.

Тэгвэл БНСУ-д хүнд бэртлийн улмаас эмчилгээ хийлгэхээр явсан Улсын начин Э.Энхбат ухаан орсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Түүний хувьд маш хүнд бэртлийн улмаас сар гаруй хугацаанд ухаангүй байсан бол. Бага зэрэг ухаан орсон ч ярьж, илэрхийлж чадахгүй, нүдээ нээж, анивчих, юм асуухаар толгойгоо дохих рефлекс үзүүлж байгаа аж. Солонгос эмч нарын зүгээс тархины багана нь хугарсан учир хоёр хөл, гар нь бүрэн мэдээ орно гэх баталгааг өгч чадахгүй байгаа аж.  Мөн диализтай, уушиг усжилттай байгааг эх сурвалж мэдээлж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ