alim.mn | 2024.12.23
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тендергүйгээр Германы компанид 3,5 тэрбумын “ажил” өгчээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Гэр хорооллын ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн лаг хаягдлыг байгальд халгүй аргаар шатааж устгах” туршилтыг төслийг шалгаруулах нээлттэй тендерүүд амжилтгүй болсон тул техникийн тодорхойлолтын шаардлага хангасан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж устгах” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын В2В Bio-to-Power GMBH ХХК-тай шууд гэрээ байгуулах үүрэг тушаалд гарын үсэг зуржээ. Энэ нь гурван тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэй томоохон ажил. Нийлүүлэгч нь энэтоног төхөөрөмжийг 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулжээ. Ингээд урьдчилгаа болгон 2 тэрбум нэг зуун сая төгрөгийг Германы компанид шилжүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ