alim.mn | 2024.12.22
ЦЕГ: Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээжээ

Хууль, хяналтын байгууллагаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.

Тэгвэл хэрэг ямар шатандаа яваа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Хуулийн хүрээнд шууд хүнийг нэр зааж болохгүй. Үйл явдалд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Нэр бүхий УИХ-ын гишүүний мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэрэг бүртгэл нээсэн, хохирогчдоос тайлбар мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор нэвтрүүлэгт оролцсон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах ажил явагдаж байна. ” гэх тайлбарыг өглөө.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ