Н.Цогтсайхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, гавьяаныхаа амралтад гарлаа
Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Насангийн Цогтсайхан өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоод, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, гавьяаныхаа амралтад гарч байна.
Насангийн Цогтсайхан нь Улсын Их Хурлын Тамгын газарт 1993 оноос хойш тасралтгүй 28 жил ажилласан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын 30 жилийн түүхийн гэрч болсон хүн юм.
Тамгын газрын хамгийн бага зэрэглэлийн албан тушаал болох туслахаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, референт, зөвлөх, ахлах зөвлөх, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, тэргүүн дэд дарга гээд бүх шатаар, мерит зарчмаар алгасалгүй дэвшин ажилласан Монгол төр, Улсын Их Хурлын өндөр мэргэшсэн, шалгарсан алба хаагч юм.
Насангийн Цогтсайхан Танд Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсэж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
73.239.101.128
Mongol turiin meregshsen hutgaachin gaviyaniha amraltand garchdee
Төстэй мэдээ