Н.Алтанхуяг: С.Бямбацогт Байнгын хорооны дарга байгаа цагт бид өөдлөхгүй
Байнгын хороодын зүгээс гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжлээ.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үлдлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч хуульд хориг тавибал тухайн хууль бүхэлдээ болон тусгайлсан заалтыг түр түдгэлзүүлнэ гэж заасан. Ийм болохоор чинь би та нарыг хуулийн ТМС төгссөн гээд байгаа юм. Н.Цогтсайханаар хууль мэддэггүй тал зассан нөхдүүдийн үе дуусаж байгаа юм байна. Э.Түвшинжаргал бас худлаа тайлбарласан. 29-нд Ерөнхийлөгчийн хууль батлагдаж 30-нд хүчин төгөлдөр болсон. Гэтэл тавдугаар сарын 6-ны өдөр Ерөнхийлөгч хориг тавьсан. Хуулийн дагуу тэр өдрөөс хойш тус хууль түдгэлзсэн гэсэн үг. Цагаан дээр хараар бичсэн хуульд ингэж худлаа хэлж байна. Хэрэг хуучирдаггүй шүү. Би протоколд үлдээж байгаа юм.
Г.Занданшатар дарга та анхаараагүй байх. Дөрөвдүгээр сарын 29-нд баталсан энэ хуулийг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад бид хүчингүй болгох хэрэгтэй. Энэ ямарч ач холбогдолгүй. Цэц энэ удаа та нарын шахалтад орсон. Маш сурамгай хууль зөрчихгүйгээр гарч чадсан. Цэц түдгэлзүүлнэ гэсэн болохоос ямар нэг нэмэлтийг оруулна гэж бичээгүй.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
3 жилийн өмнө
202.126.88.183
Hurelsuhee UIH gishuudiin es zui eertei chin bolbootoi shuu.MU iin EK ymar olon udaa dorimjloj.ner hunded n haldaj bn.Hurelbaatar.Bymbatsogt.Zandanshatar gd neeh ylihgui uomnuud chadvar muutai .hulhi muu zuiliin uurhainuud icheech.Ard tumen durgui hurch bga shuu
Төстэй мэдээ