alim.mn | 2024.12.22
Т.Доржханд: Сонгууль дөхөж ирэхээр иргэдэд таалагдах гэсэн шийдвэр гаргадаг болжээ

Өнөөдөр Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Сонгууль дөхөж ирэхээр иргэдэд таалагдах гэсэн шийдвэр гаргаад байна уу гэж харж байна. Цар тахлын үед ийм шийдвэр гаргах нь зөв. Гэхдээ цаашид НДШ байнга ийм хоёр хувийн хасагдалтай байна гэдэг нь төсвийн бодлогын хувьд буруу. Монголын эдийн засаг тогтвортой орлого дээр бий болдог. Иймээс тэгшилсэн татварын систем байж болохгүй. 2 хувийн өсөлтийг дахиж бий болгох хэцүү шүү дээ. Үүгээр хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгоод сууриа тавивал реформ болно шүү дээ. Үүн дээр шүүмжлэлтэй хандаж байна" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сонгогч
3 жилийн өмнө
139.5.218.205
уг нь танай нэр дэвшигчид ялах шанс байна дах.Чи тэгээд мөнгө гаднаас зээлэ өрөнд лруулаад байгаа.шударга биш эрх баригчидтайгаа тэмцээч
Төстэй мэдээ